Sunday, April 29, 2012

Гэрийн даалгавар

Word програм дээр "Миний ээж" сэдэвээр эссэ бичэж явуулах

Friday, April 27, 2012

Yahoo messenger дэх найзынхаа аватарыг хулгайлах



За жоохон сахилгагүйтэх  залуусаа?
Одоо та бүхэнд жижигхэн мөрхтлөө зугаатай хак-ыг зааж өгье.Ямар хак гэдгийг мэдээний зургийг хараад ойлгож байгаа бизээ.одоо миний заах зүйлээр өөрийнхөө мэссэнжэд дэх найз нөхдийнхөө аватор зургийг авч гайхшруулаарай.Та өөрийнхөө хэрэглэдэг интернэт хөтөчрүү ороод хаяг бичих  талбарт энэ хүү кодыг бичээд   http://ing.msg.yahoo.com/avatar.php?yids=  (=)гэсэн тэмдэгтийн ард хулгайлах гэж буй хүнийхээ ID бичээд ENTER товчлуураа дараарай тэгээл тэр хүний чинь аватар зураг нь гараад ирнэ дээ.Сайн ойлгож өгөхгүй байна уу ? Тэгвэл жишээ://img.msg.yahoo.vom/avatar.php?yids=Click_E87гэж бичээрэй.За амжилт

Word програм хичэээл


Thursday, April 26, 2012

Word програм

 

Хичээл №1 (загвар 1)


Хичээл №1 (загвар 1)
Хамрах хүрээ: 7дугаар анги
Сэдэв: Мэдээлэл ба мэдлэг
Хичээлийн зорилго: Мэдээлэл ба мэдлэгийн талаарх ойлголт болон мэдээллийн шинж чанарыг тодорхойлж сурах
Хичээлийн зорилт:
· Мэдээлэл гэж юу вэ?
· Мэдлэг гэж чухам юу юм бэ?
Хичээлийн хэлбэр
Зорилгоо хэрэгжүүлэх хэлбэр:
- Шинэ мэдлэг олгох
Зохион байгуулалтын хэлбэр:
- Анги нийтээр ажиллах
- Хүүхэд бүртэй тулж ажиллах
Хэрэглэгдэхүүн: LCD, presentation (Үзүүлэн 1.1-1.4), компьютер, тараах материал (ТӨМ 1.1-1.2)
Сургалтын арга: Харилцан ярилцах, үзүүлэн таниулах, чөлөөт ярилцлага, бүтээлч үйлийн арга
Хичээлийн явц:
Хичээлийн элемент
Суралцах үйл ажиллагаа
Багшийн асуулт (Б), Сурагчийн хариулт (С)
Үнэлгээ,
l Багшийн санал
§ Анхаарах зүйл
Сэдэл төрүүлэх ба сэргээн санах шат
Б: Мэдээлэл гэж юу вэ? Үзүүлэн 1.1-1.4
С: Мэдээлэл – Мэдлэг бүтэхийн үндэс
С: Мэдээлэл – Хүн бүр тодорхой түвшинд нэмэгдүүлж байдаг биднийг хүрээлэн байгаа орчны тухай мэдээ
§ Аль болох олон сурагчийг хамруулах
Мэдээлэл гэж юу вэ? гэдгийг өөрийн үгээр тайлбарлаж чадах уу?
Асуудал дэвшүүлэх
Богино хэмжээний сонирхолтой видео бичлэг үзүүлэх /Гамбургийн талаарх/
Б: Энэ бичлэг нь ямар мэдээллийг өгүүлж байна вэ? Гамбург хийхэд юу юу ордог талаар та нар мэдэх үү? гэх маягаар асуулт тавих.
Б: Мэдлэг гэж чухам юу юм бэ?
С: Хүн өөрөө хүлээн авч эмх цэгцэнд оруулсан мэдээллийг мэдлэг гэнэ.
Б: Чанар тус бүр 1, 1 жишээг хэлж энэ нь ямар мэдээлэл болох талаар ярилцана.
С: - Мэдээлэл үнэн зөв байх
- Мэдээлэл эрэлт хэрэгцээтэй байх
- Мэдээлэл ойлгомжтой байх
- Мэдээлэл үнэ цэнэтэй байх
- Мэдээлэл бүрэн гүйцэт байх
§ Видео бичлэг бэлтгэх
§ Мэдээллийн 5 чанар тохирсон жишээг оновчтой сонгох, ТӨМ 1.1
Асуудал шийдвэрлэх
Б: Үгийн сүлжээг таалгах, ТӨМ 1.2
С: Ямар үг бүтсэнийг ярилцах
Мэдээлэл гэсэн үг бүтнэ.
§ Хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон үгийн сүлжээг бэлтгэх
l Ширээний хоорондуур явж зөвлөгөө өгөх
Бататгах
Дүгнэх
С: Хүнд зориулсан мэдээлэл – энэ бол мэдлэг юм гэсэн ойлголтонд хүрэх.
Гэрийн даалгавар
Мэдээлэл хадгалах төхөөрөмжүүдийг мэдэж ирээрэй

Гэрийн даалгавар

MS-Word програм дээр 80 дээш үгтэй "Миний мөрөөдөл" сэдэвт зохион бичлэг бичнэ үү.

Хавтгайн геометрийн бодлого бодох зөвлөмж №1



Монгол Улсын Гавъяат багш Б.Жаргал багшийнхаа сурагчид болон багш нарт зориулан бодлого бодох аргачлалын цувралыг толилуулж байгаадаа миний бие баяртай байна. Б.Жаргал багш маань эдүгээ 75 насыг зооглож байна. 2011 оны 7 сарын 19-ны өдөр "МОНГОЛ УЛСЫН ГАВЪЯАТ БАГШ" хэмээх цолыг энгэртээ зүүлээ. Маш олон шавь нар, багш нар, Баян-Уулчууд "багшийн маань шагналыг оройтуулж өглөө " гэх хүн олон байгаа.

Template by:

Free Blog Templates